
Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар 17-ны өдөр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт “Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үед мэдээллийн аюулгүй байдлыг хангах шаардлага, үнэлгээ хийх зааварчилгаа, хадгалах технологид тавигдах шаардлага”-ыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.” гэж заасны дагуу зааварчилгаа болон шаардлагыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 61.2 дахь хэсэгт заасны дагуу 2026 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл санал авах тул саналаа Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Харилцаа холбоо, кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт албан бичгээр болон [email protected] цахим мэйл хаягаар ирүүлнэ үү.
Санал хураалт дуусах хугацаа:
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.