Авилгатай Тэмцэх Газар-т өргөдөл, гомдол гаргах

САНАМЖ

Та хэн нэгэн авлигын гэмт хэрэг, авлига, ашиг сонирхлын зөрчил үйлдсэн талаар үнэ зөв мэдээлэх үүрэгтэй бөгөөд санаатай худал мэдүүлсэн бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн хариуцлага хүлээлгэхийг анхаарна уу.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ

21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх

1. Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2. Гэрч, хохирогч бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.