
ТӨРИЙН ОРДНЫ ЗООГИЙН ГАЗАР, КОФЕ ШОП, СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮР /КОНВЕНИЕНС СТОР/-ИЙН ЗОРИУЛАЛТААР ТҮРЭЭСЛЭХ АЖ АХУЙ НЭГЖИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2025 оны 12 сарын 01 ний өдөр Улаанбаатар хот
Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар нь Төрийн ордны 4-р давхарт байрлах зоогийн газар, баруун жигүүрийн 2 давхарт байрлах кофе шоп, 1-р давхрын баруун жигүүрт байрлах үйлчилгээний заалыг сүлжээ дэлгүүр /конвениенс стор/-ийн зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээдийг урьж байна.
1. Сонгон шалгаруулалтын нэр
Төрийн ордны 4-р давхарт байрлах зоогийн газар, 2-р давхрын баруун жигүүрт байрлах кофе шоп, 1-р давхрын баруун жигүүрт байрлах үйлчилгээний заалыг сүлжээ дэлгүүр /конвениенс стор/-ийн зориулалтаар түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хуулийн этгээдийг сонгон шалгаруулах. Шалгаруулалтад оролцогч хуулийн этгээд нь сонгон шалгаруулалтын материалыг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цагаас өмнө иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд битүүмжлэн ирүүлсэн байна.
Материалыг зарласан хугацаанд байгууллагын нэр, байршил, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
Сонгон шалгаруулалтын урилга, ажлын даалгаварт оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу саналаа бэлтгэн ирүүлэхийг нийт сонирхогч этгээдэд анхааруулж байна.
2. Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга



4. Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.
Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотлох зорилгоор бүрдүүлэх материалыг бүрэн ирүүлнэ. Материал дутуу тохиолдолд үл маргах журмаар хасна.
Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг сонгон шалгаруулна.
Гэрээ байгуулах эрх олгосон хуулийн этгээдийн байршуулах барьцаа хөрөнгө 1 сарын түрээсийн хэмжээнээс доошгүй байна.
5. Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах
Түрээслүүлэх хөрөнгийг 2025 оны 12 дугаар сарын 17,18-ны өдрийн 10:00 цагт Төрийн ордонд ирж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацаа, хөрөнгийн талаарх болон бусад нэмэлт мэдээллийг Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын 51-260252 дугаар утас, www.sgsa.gov.mn цахим хаягаар болон [email protected] цахим шуудангаар холбогдож авна уу.
Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон
Холбогдох албан тушаалтан: Ажлын хэсгийн нарийн бичиг, Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын Чанар, стандартын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр
Утасны дугаар: 51-260252, 99086663
Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг
Улаанбаатар хот
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.