
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Литва Улсын Гадаад хэргийн сайд Кястутис Будристай НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Өндөр түвшний долоо хоногийн үеэр 2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр уулзав.
Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ онд тохиож буй онцолж, өнгөрсөн хугацаан дахь хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Ялангуяа хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг соёл, боловсрол, тээвэр логистик болон харилцан сонирхсон бусад салбарт өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.
Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс, Бүгд Найрамдах Литва Улс хооронд 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр дипломат харилцаа тогтоосон.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.