
Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Дарга Б.Батцэцэг Бүгд Найрамдах Бразил Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Жоау Паулу Капобианкуг энэ 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа. Дэд сайд Ж.Капобианку Бразил Улсын төлөөлөгчдийн тэргүүнээр COP17-д оролцож байна.
Уулзалтын эхэнд сайд Б.Батцэцэг Бразил Улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хуримтлуулсан туршлагыг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн COP17-ын хүрээнд хэлэлцэгдэж буй асуудлаарх Талуудын байр суурийг ойртуулах, яриа хэлэлцээг урагшлуулах, харилцан хүлээн зөвшөөрөхүйц шийдэлд хүрэхэд зөвшилцөл, нягт хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэв.
Дэд сайд Ж.Капобианку хэлэлцээний явцад Талуудын байр суурийг харгалзан үзэж, нийтлэг ойлголтыг бүрдүүлэх, харилцан хүлээн зөвшөөрөхүйц үр дүнд хүрэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Уулзалын төгсгөлд талууд газрын доройтол, доройтсон экосистемийг сэргээх, газрын тогтвортой менежментийг бэхжүүлэх, байгальд түшиглэсэн шийдлүүдийг өргөжүүлэх чиглэлээр хоёр улсын сайн туршлагыг харилцан хуваалцах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.