Гар утасны аппликейшнд суурилсан тоон гарын үсгийг хэрхэн авах вэ?
- GSign Mongolia аппликейшныг утсандаа татаж суулгасны дараа дурын Улсын бүртгэлийн нэгжүүд эсвэл ТҮЦ машин дээр өөрийн биеэр очоорой.
- Та өөрийгөө мөн гэдгийг баталгаажуулснаар үүссэн QR кодыг уншуулна уу.
- Үүний дараа таны утасны дугаарт ирсэн баталгаажуулах кодыг зохих талбарт оруулна уу.
- Гарын үсгээ баталгаажуулахдаа тогтмол ашиглах ПИН кодыг өөрөө зохион оруулна. Энэхүү ПИН код маш чухал тул бусдад дамжуулж, задруулж, мартаж болохгүй гэдгийг анхаараарай.
https://www.youtube.com/watch?v=tGumxSOGp0k
Ингээд хамгийн сүүлийн үеийн шийдэл болох гар утасны аппликейшнд суурилсан тоон гарын үсэгтэй болсон танд Энэхүү гарын үсгээр хэрхэн Төрийн үйлчилгээний нэгдсэн e-mongolia системд нэвтрэх тухай танилцуулж байна.
- E-Mongolia системийн НЭВТРЭХ хэсэг дээр дарж ТООН ГАРЫН ҮСГЭЭР НЭВТРЭХ сонголтыг сонгоно.
- Тоон гарын үсэг сонголтыг сонгоод “Гар утасны тоон гарын үсэг (G-sign)” хэсгийг сонгоно. Регистрийн дугаар болон утасны дугаараа оруулаад нэвтрэх товч дээр дарж үргэлжлүүлнэ.
- Энэ үед таны утсан дээр GSign аппликейшнаас мэдэгдэл ирэх ба Gsign аппликейшн руу шилжиж ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ товч дээр дарна.
- Тоон гарын үсгийн 4 оронтой ПИН кодоо оруулснаар амжилттай нэвтэрнэ.
https://www.youtube.com/embed/LpDlC6-eeRk