Туршилтын хувилбар 2.0


Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал юм.

Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломжтойгоос гадна том төрөөс ухаалаг төр рүү шилжих улмаар иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд чухал алхам болно.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй үзүүлэх” үндсэн зорилтыг дэвшүүлснээс гадна энэ чиглэлээр дараах заалтыг тусгажээ. Үүнд:

ТАВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбрөөс

5.1.13
Төрийн үйлчилгээнд иргэдийн үнэлгээний картын системийг нэвтрүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
5.1.17
Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж цахим засгийг бодитой хэрэгжүүлнэ.
5.1.20
Төрийн захиргааны албан тушаалтан иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх хугацааг хоёр дахин бууруулж, хөнгөн шуурхай болгоно.

Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 2018 онд “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259 дүгээр тогтоолыг баталсан. Уг тогтоолоор “Төрийн цахим мэдээлэл солилцох системд холбох төрийн үйлчилгээний жагсаалт”, “Төрийн цахим мэдээлэл солилцох системийг ашиглан цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалт”-ыг тус тус гаргасан.

Монгол Улсын төрийн бүх үйлчилгээг цахимжуулах, цахим засаглалыг хөгжүүлэх зорилгоор E-MONGOLIA төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа ба төслийн хүрээнд Бүгд Найрамдах Эстони Улсын (БНЭУ) цахим засаглалыг жишиг болгон сонгож, тус улсын цахим засаглалын академитай хамтран, өнөөгийн цахим хөгжлийн нөхцөл байдлыг тодорхойлж, Монгол Улсад хамгийн тохиромжтой загварыг хөгжүүлэх, яаралтай хэрэгжүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд Цахим хөгжлийн үндэсний хороо, ажлын албыг байгуулсан. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласантай холбогдуулан “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолыг баталсан.

E-MONGOLIA төслийн хүрээнд болон 149 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар нь төрийн зарим үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим болон операторын горимоор үзүүлэх чиг үүрэг бүхий төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал систем www.e-mongolia.mn, төрийн байгууллагын дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn -ийг бий болгон хөгжүүлж байна. Энэ хүрээнд эхний ээлжид иргэдэд төрийн үйлчилгээ авахад хамгийн их саад тотгор учруулдаг, хүнд сурталтай төрийн үйлчилгээнүүдийг дээрх системд нэгтгэж, энэ оны эхний хагаст багтаан хэрэглээнд


Төслийн зорилго, ач холбогдол

Монгол Улсад мэдээллийн технологи, интернэтэд суурилсан онлайн үйлчилгээ, цахим хэрэглээ бий болж төлөвшөөд багагүй хугацаа өнгөрч төрийн болон хувийн хэвшлийн зарим үйлчилгээнд онлайн үйлчилгээний хэлбэр нэвтэрч олон түмний хэрэглээ болоод байна.

Хэдийгээр төрийн байгууллагууд цахим орчинд үйлчилгээгээ иргэд, бизнес эрхлэгчдэд үзүүлж байгаа хэдий ч эдгээр систем нь тус тусдаа байдаг. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагуудын хооронд цахим мэдээлэл солилцох ажиллагаа төлөвшөөгүйгээс төр өөрт байгаа мэдээлэл, лавлагаа, баримтыг үйлчилгээ авахаар хандсан иргэд, байгууллагаас шаардаж хэрэглэгчдийг чирэгдүүлж байдаг.

Жишээ: Төрийн байгууллагуудаас иргэд, байгууллагуудад үзүүлж байгаа үйлчилгээ нь хүнд сурталтай, цаг хугацаа их зарцуулдаг, чирэгдэлтэй, үйлчилгээний ажилтны харилцаа муу, төрийн бусад байгууллагад байгаа мэдээлэл, баримт бичиг бүрдүүлж ирэхийг шаардах зэргээр үйлчлүүлэгчдэд хүндрэл, чирэгдэл учруулж байна. Тухайлбал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг төрийн 27 нэр төрлийн үйлчилгээний олон шатлалт буюу газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажуулах, сунгах, шилжүүлэх, талбайн хэмжээ өөрчлөх үйлчилгээнүүд нь 12-17 нэр төрлийн баримт бичиг бүрдүүлдэг ба бүртгэхээс авхуулаад шийдвэрлэх хүртэл нийт 10 шат дамжлагыг дамжин багадаа 30 ихдээ 60 түүнээс дээш хоногт шийдвэрлэж байна.

Дээрх үйлчилгээнд дахин загварчлал хийж цахимжуулсанаар 4-5 баримт бичиг бүрдүүлэн шат дамжлагыг бууруулж 26-28 хоногт бүрэн шийдвэрлэх боломжтой юм.


Уламжлалт Төрийн үйлчилгээ

Иргэн, хуулийн этгээд төрийн байгууллагаас үйлчилгээ авахад тулгардаг хүндрэлүүд




Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэх, тэдгээр үйлчилгээний нэгдмэл байдлыг бий болгосон, төрийн суурь системүүдтэй мэдээлэл солилцох боломжтой, инноваци, мэдээллийн технологийн шинэлэг, дэвшилтэд шийдэл бүхий төрийн үйлчилгээний суурь системийг бий болгож хөгжүүлэх шаардлага тулгарсан.

Бид цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой вэб портал болон гар утасны аппликэйшн хөгжүүлж байна.

“Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” www.e-mongolia.mn системийг бий болгосноор эхний шатанд харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж цахимаар авах боломжтой болно. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлига эрс буурна. Улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гарах юм.


Төрийн үйлчилгээний хөгжлийн үе шат



Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал /www.e-mongolia.mn/ системийн тухай

Төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд цахим хэлбэрээр үзүүлэх, тэдгээр үйлчилгээний нэгдмэл байдлыг бий болгосон, төрийн суурь системүүдтэй мэдээлэл солилцох боломжтой, инноваци, мэдээллийн технологийн шинэлэг, дэвшилтэд шийдэл бүхий төрийн үйлчилгээний суурь системийг бий болгож хөгжүүлэх шаардлага тулгарсан.

Бид цахим засаглалыг хэрэгжүүлэх үндэсний хэмжээний цогц бодлогын баримт бичиг болох E-MONGOLIA хөтөлбөрийн хүрээнд төрийн бүх үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах, иргэдийн гарт нэг цонхоор хүргэх зорилготой вэб портал болон гар утасны аппликэйшн хөгжүүлж байна.

“Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” www.e-mongolia.mn системийг бий болгосноор эхний шатанд харилцан ялгаатай чиг үүрэг бүхий төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг нэвтрүүлж цахимаар авах боломжтой болно. Цаашдаа иргэдэд үзүүлдэг 11 мянга 250 орчим үйлчилгээг нэг системд төвлөрүүлснээр цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна төрийн үйлчилгээ хүнээс хамааралгүй болж шат дамжлага, чирэгдэл, хүнд суртал, авлига эрс буурна. Улмаар төрийн байгууллагуудын цахимжих үйл явцад томоохон ахиц, дэвшил гарах юм.



Таны санал хүсэлт